This is an archive of past FreeBSD releases; it's part of the FreeBSD Documentation Archive.
Судал үүсгэх нь хэд хэдэн дискнүүдийг нэгтгэж нэг эзлэхүүн болгодог. Олон тохиолдолд энэ нь тоног төхөөрөмжийн хянагчуудыг ашиглан хийгддэг. GEOM дэд систем нь диск судал үүсгэх гэж бас нэрлэгддэг RAID0-д зориулсан програмыг хангаж өгдөг.
RAID0 системд, дараалсан дискнүүдэд байгаа өгөгдлүүд нь багц болж хуваагддаг. Систем дээр нэг диск рүү 256k-ийг бичихийг хүлээснээс 64k-ийг 4 өөр диск рүү зэрэг бичих дээд зэргийн I/O буюу оруулах гаргах ажиллагааг RAID0 систем нь санал болгодог. Энэ ажиллагааг олон дискний хянагчуудыг ашиглан нэмэгдүүлж болдог.
Багцалсан олон дискнүүдээс I/O хүсэлтүүд нь зэрэгцэж унших болон бичигддэг учраас RAID0 дискний хуваагдал нь бүгд ижил хэмжээтэй байх ёстой.

geom_stripe.ko
модулийг ачаална:
# kldload geom_stripeТохирох холболтын цэг байгааг шалгаарай. Хэрэв энэ эзлэхүүн нь root хуваалт
болох ёстой бол түр зуур өөр /mnt гэх мэт холболтын цэгийг ашиглаарай:
# mkdir /mntСудал үүсгэх дискнүүдэд зориулсан төхөөрөмжийн нэрийг тодорхойлоод шинэ судал
төхөөрөмж үүсгэ. Жишээ нь хоёр ашиглагдаагүй, хуваалт хийгдээгүй
/dev/ad2 болон /dev/ad3 гэсэн
ATA дискнүүдэд судал үүсгэхийн тулд:
# gstripe label -v st0 /dev/ad2 /dev/ad3
Metadata value stored on /dev/ad2.
Metadata value stored on /dev/ad3.
Done.Хуваалтын хүснэгт гэгддэг стандарт хаягийг шинэ эзлэхүүн дээр бичээд анхдагч ачаалагдах кодыг суулгаарай:
# bsdlabel -wB /dev/stripe/st0Энэ процесс хоёр төхөөрөмжийг st0
төхөөрөмжийн хамт /dev/stripe
санд үүсгэх ёстой. Тэдгээр нь st0a болон
st0c юм. Ингэсний дараа файлын системийг
st0a төхөөрөмж дээр newfs
хэрэгслийн тусламжтайгаар үүсгэж болно:
# newfs -U /dev/stripe/st0aОлон тоонууд дэлгэц дээр урсан өнгөрөх бөгөөд хэдхэн хормын дараа процесс төгсөнө. Ингээд эзлэхүүн үүсэж холболт хийгдэхэд бэлэн болно.
Гараар үүсгэсэн дискний судлаа холбохын тулд:
# mount /dev/stripe/st0a /mntЭнэ судал үүсгэсэн файлын системдээ ачаалах үед автоматаар холболт хийхийн
тулд эзлэхүүний мэдээллийг /etc/fstab файлд
хийгээрэй. Энэ жишээн дээр stripe
гэсэн байнгын холбох цэгийг үүсгэж байна:
# mkdir /stripe
# echo "/dev/stripe/st0a /stripe ufs rw 2 2" \
>> /etc/fstab/boot/loader.conf файлд мөр нэмж geom_stripe.ko модулийг
систем эхлэхэд автоматаар ачаалагдахаар болгох ёстой:
# echo 'geom_stripe_load="YES"' >> /boot/loader.confЭнэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар
<questions@FreeBSD.org>
хаягтай холбоо барихаасаа өмнө
баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал
<doc@FreeBSD.org>
хаягаар цахим захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт байвал
<admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.