This is an archive of past FreeBSD releases; it's part of the FreeBSD Documentation Archive.
MythTV нь нээлттэй эхийн PVR програм хангамжийн төсөл юм.
Энэ нь Linux®-н ертөнцөд олон хамаарлуудтай бөгөөд суулгахад хэцүү төвөгтэй програм гэдгээрээ алдартай. FreeBSD-н портын систем ихэнх процессуудыг хялбаршуулдаг боловч зарим нэг бүрэлдэхүүнүүдийг гараар тохируулах шаардлагатай байдаг. Энэ хэсэг MythTV-г суулгаж тохируулахад туслах зорилготой.
MythTV нь енкодер болон тюнер зэрэг видео оролтын
төхөөрөмжүүд рүү хандахын тулд V4L-г ашиглахаар хийгдсэн.
Одоогийн байдлаар MythTV нь multimedia/webcamd-н дэмждэг
USB DVB-S/C/T картуудтай
илүү сайн ажилладаг. Яагаад гэвэл webcamd нь
V4L хэрэглэгчийн талбарын програмтай
байдаг. webcamd-н дэмждэг дурын
DVB карт
MythTV-тэй ажиллах боловч ажилладаг гэж бүртгэгдсэн картуудын
жагсаалтыг эндээс
олж болно. Дараах multimedia/pvr250
ба multimedia/pvrxxx багцуудад
Hauppauge картуудын хувьд бас драйверууд байдаг боловч
тэдгээр нь MythTV-н 0.23 хувилбараас дээшхи хувилбаруудтай
ажилладаггүй стандарт бус драйверын интерфэйстэй байдаг.
HTPC дээр байгаа бүх DVB драйверуудын жагсаалт бий.
Уян хатан, модулчлагдсан учир MythTV нь хэрэглэгчид өөр өөр машинууд дээр нүүр болон арын програмуудыг ажиллуулах боломжийг олгодог.
Нүүр талын програмын хувьд multimedia/mythtv-frontend болон
X сервер шаардлагатай бөгөөд үүнийг x11/xorg-с олж болно. Ер нь бол
нүүрэнд ажиллах компьютер бас XvMC болон
хэрэв боломжтой бол LIRC-тэй нийцтэй
алсын удирдлагыг дэмждэг видео карттай байвал маш сайн.
Ар талын програмын хувьд multimedia/mythtv болон
MySQL™ өгөгдлийн сан шаардлагатай бөгөөд нэмэлтээр тюнер ба бичлэг
хадгалах хадгалалтын төхөөрөмж байж болох юм. MySQL™ багц нь
multimedia/mythtv-г суулгаж байх явцад
хамаарал хэлбэрээр автоматаар суух ёстой.
MythTV-г суулгахын тулд дараах алхмуудыг ашиглана. Эхлээд FreeBSD-н портын цуглуулгаас MythTV-г суулгана:
# cd /usr/ports/multimedia/mythtv
# make installMythTV өгөгдлийн санг суулгана:
# mysql -uroot -p < /usr/local/share/mythtv/database/mc.sqlАрын тохиргоог хийнэ:
# mythtv-setupАрын програмыг ажиллуулна:
# echo 'mythbackend_enable="YES"' >> /etc/rc.conf
# service mythbackend startЭнэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар
<questions@FreeBSD.org>
хаягтай холбоо барихаасаа өмнө
баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал
<doc@FreeBSD.org>
хаягаар цахим захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт байвал
<admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.